“Чанартай амьдрал” ТББ нь 2015 оны 11 сарын 4-нд Пролианс ХХК-ийн менежментийн санаачлагаар ахмадын амьдралд дэмжлэг үзүүлэх, ахмадын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Монголд хамгийн анхны ахмадын өдрийн үйлчилгээг 2015 оны 11 сараас эхлэн ХУД-ийн 1-р хороонд зохион байгуулж эхэлснээс хойш өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Бидний үйл ажиллагаа хорооны иргэдийн танхимд суурилдаг ба тухайн хорооны ахмадууд сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаанд ирж оролцдог. Нэг хороон дээр долоо хоногт 1 удаа үйл ажиллагаа зохион байгуулагддаг.

Ахмадын өдрийн хөтөлбөр зохион байгуулагдсан газрууд болон хугацаа

  • ХУД, 1-р хороо      2015
  • ЧД, 1-р хороо         2016
  • ЧД, 2-р хороо         2016
  • ЧД, 11-р хороо        2017 оны 11, 12 сар
  • ЧД, 14-р хороо        2017 оны 11, 12 сар
  • СБД, 4-р хороо        2017 оны 11, 12 сар
  • ЧД, 3-р хороо          2017 оны 9 сараас эхлэн өдрийг хүртэл

ХХҮЕГ-ын “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийг зохион байгуулах байгууллагуудын шалгаруулалтанд амжилттайгаар оролцож, хоёр дахь жилдээ оролцож байна. Манай байгууллагад бүртгэлтэй ахмадууд хөтөлбөрт хамрагдах боломжтой ба залуу хойч үедээ мэдлэг туршлагаа өвлүүлэн, сургалт, зөвлөх үйлчилгээг зохион байгуулж, урамшуулал авдаг.

Үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургалт зохион байгуулж эхэлсэн ба Монголын Оюуны Хөлөгт Тоглоомын Холбоотой хамтран хөлөгт тоглоомын кафе болон худалдааг эрхэлж байна.

© 2021 он. qualitylife.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК