1. Ахмадын өдрийн үйлчилгээ

Үйл ажиллагаа

  • Хөлөгт тоглоом
  • Оюун ухааны дасгал
  • Шинэ дуу сурах
  • Англи хэлний хичээл
  • Гар урлал
  • Дасгал хөдөлгөөн, бүжиг
  • Зочны яриа

Ач холбогдол

  • Хамт олон, найз нөхөдтэй болсноор амьдралын чанарыг дээшлүүлнэ
  • Ахмадуудад тохиолддог сэтгэлзүйн сөрөг бодлуудыг эерэгээр өөрчлөх
  • Үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор ганцаардлаас гаргана
  • Ахмадуудын ой санамж сайжирна
  • Ахмадууд Англи хэлний анхан шатны мэдлэгтэй  болно
  • Зочны яриагаар дамжуулан ахмадууд эрүүл мэнд, шинжлэх ухаан, урлаг, спорт, уран зохиол гэх мэт олон талын шинэ мэдээлэл авах
  1. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ

2017

ХХҮЕГ-ээс зарласан “Ахмад мэргэжилтний багийн зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ба 31 туршлагатай ахмад мэргэжилтэнтэй 6 салбарт хамтран ажиллаж, 3572 залуу мэргэжилтэнд зөвлөх үйлчилгээ, сургалтыг зохион байгуулсан.

2018

ХХҮЕГ-тай хамтран дахин “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба одоогийн байдлаар 39 ахмад зөвлөх мэргэжилтэнтэй гэрээ байгуулан ажилласан. 

 

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

Ахмад мэргэжилтнүүд, бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тэдэнд ажлын байр зуучлах үйл ажиллагаа явуулдаг. АНУ-д ажилд зуучлах үйл ажиллагааг 2018 оноос эхэллээ. 

 

  1. Сургалт зохион байгуулах, эрхлэх, зуучлах

Манай ТББ нь 2017 онд эмнэлгийн салбарын туршлагатай ахмад мэргэжилтнүүдтэй хамтран эмнэлгийн мэргэжилтний кредиттэй сургалтыг зохион байгуулж, төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын кредитийг олгосон.

АНУ-ын Хавай мужийн Их сургуулийн англи хэлний сургалтанд зуучлах эрхээ аван, ажиллаж байна.

 

  1. Хөлөгт тоглоомын кафе болон худалдаа

Монголын Оюуны Хөлөгт Тоглоомын Холбоотой хамтран ажиллаж байгаа ба манай ахмадын өдрийн хөтөлбөрт хамрагддаг ахмадууд хөлөгт тоглоом тоглох зааварчилгааг өгөн ажиллаж байна. Долоо хоног бүрийн Бямба гаригт 16 цагаас Home plaza дэлгүүрийн урд Encanto tower барилгын Supersize кофе шоп-д хөлөгт тоглоом тоглуулж байна. Бүх насныхан гэр бүлээрээ, найз нөхдөөрөө ирж тоглох боломжтой. 

Солонгос, Америк улсуудад үйлдвэрлэсэн бүх насныханд тохирсон олон төрлийн хөлөгт тоглоомыг худалдаалдаг. 

© 2023 он. qualitylife.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК