Introduction of Board Game Cafe Project 2019

Монголын Оюуны Хөлөгт Тоглоомын Холбоо ТББ-ын танилцуулга

Ухаалаг гар утас, компюьтерийн үсрэнгүй хөгжил нь насанд хүрэгчид төдийгүй хүүхэд, залуучуудын өдөр тутмын амьдралд гүн нэвтэрч, тэдний чөлөөт цагаа өнгөрөөдөг гол хэрэгсэл болсон байна. Манай “Оюуны Хөлөгт Тоглоомын холбоо” нь хүүхэд, залуусыг техник хэрэгслээс холдуулан амьд харилцааг бий болгож, тэдэнд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглож, бие, сэтгэлээ эрүүл байлгах боломжийг олгох зорилгоор байгуулагдсан.

Оюуны хөлөгт тоглоомын талаар Монголчуудын ойлголт бага, шатар, даамаар л төсөөлдөг, эсвэл зөвхөн бага насны хүүхдүүд тоглодог гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ гадны орнуудад хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол хэрэгслүүдийн нэг болсон. Зөвхөн цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрөөх биш оюуны ухаанаа хөгжүүлэх, ой тогтоолтоо сайжруулах, хурдан сэтгэх, олон төрлийн стратегид суралцах гэх мэт давуу талуудтай учраас бүх насныхан тоглох боломжтой байдаг.

Ийнхүү бид үйл ажиллагаагаа тогтвортой байлгаж, санхүүжүүлэхийн тулд маш олон төрлийн оюуны хөлөгт тоглоомуудыг БНСУ дах хамтрагч байгууллага болон АНУ-аас худалдан авч Монголын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаанаас олсон ашиг бүр бидний зорилго, зорилтуудыг санхүүжүүлэхэд зарцуулагддаг болно.

Оюуны хөлөгт тоглоомын гол ач холбогдолууд:

v Гэр бүлийн бүх гишүүд хамтдаа чанартай цаг өнгөрөөх, ухаалаг утасны хэрэглээг багасгах

v Аливаа хийх гэж буй зvйлдээ зөв стратеги төлөвлөлт, тактик боловсруулахад суралцах

v Хамтдаа хөгжилтэй, боловсон цагаа өнгөрүүлэх

v Нийгмээс шалтгаалсан болон бусад эргэн тойронд буй стрессыг бууруулах

v Сэтгэхүй болон оюун ухаанаа хөгжүүлэх

v Бодож сэтгэх хурдыг нэмэгдүүлэх

v Дархлааны системүүдийг сэргээж идэвхижүүлэн аз жаргалын даавар ялгаруулах

v Байнга сэтгэхүйгээ хөгжүүлсэнээр хөгшрөлтийг удаашруулах, зарим нэг хөгшрөлттэй холбоотой өвчнүүдээс сэргийлнэ

Насны ангилал:

Насны хязгаар гэж байхгүй бөгөөд бүх насны хүмүүс ганцаар болон багаар хамтдаа тоглох цагаа сайхан үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой. Олон төрлийн тоглоом байдаг ба тоглоомууд нь тус тусдаа тодорхой насны ангилалд зориулагдан бүтээгдсэн байдаг.

Бидний хэрэгжүүлсэн анхны Оюуны хөлөгт тоглоомын төсөл болон одоо хийгдэж байгаа үйл ажиллагаанууд:

  • Чанартай Амьдрал ТББ-ийн санаачилсан ахмадын төслийн хүрээнд анх Хан-Уул дүүрэг болон Сүхбаатар дүүргийн зарим хороодод хэрэгжүүлдэг ахмадын төсөл дээрээ Оюуны хөлөгт тоглоомыг танилцуулж байгаа бөгөөд төслийн маань ахмадууд энэхүү тоглоомуудаараа тоглох маш дур сонирхолтой байдаг. Өндөр насны тэтгэвэртээ гарна гэдэг бол гэртээ сууж, бага насны хүүхэд асарч, сургууль, цэцэрлэгт зөөж хүүхдүүддээ тусладаг гэдэг ойлголтуудыг эвдэж, ахмадууд маань өөрсдийгөө нийгмийн чухал нөөц бололцоо, арвин их туршлагатай гэдэг урам зоригтой болсон. Ахмадын өдрийн хөтөлбөрийн нэг хэсэг нь хөлөгт тоглоомын цаг байдаг.
  • Улаанбаатар хотын кофе шопод түшиглэн, долоо хоног бүрийн Бямба гаригт оюуны хөлөгт тоглоомын өдөрлөгийг зохион байгуулж байна.
  • Хөдөө орон нутагт хөлөгт тоглоомыг цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн сургалтанд хэрэглэх талаар багш нарт сургалтууд зохион байгуулж байна.
  • Сургуулийн өмнөх боловсрол болон өдөр өнжүүлэх газруудын хүсэлтээр манай ТББ-ийн багш нар зааж туслан, хамтарч ажилладаг

Манай ТББ нь бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажилладаг вэ?

  • Хэрэгцээт албан байгууллага, сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхүүдэд зориулан сургалт зохион байгуулж, сургалт арга зүйгээр хангах
  • Багш нарт зориулсан сургалт зохион байгуулах
  • Хөлөгт тоглоомийн зааврыг Монгол хэл дээр бэлтгэх, мөн видео хэлбэрээр зааx
  • Оюуны хөлөгт тоглоомыг хэрхэн цаашид бизнес болгон хөгжүүлэх тал дээр зөвлөмж өгөх
  • Оюуны хөлөгт тоглоомыг хэрэглэгчдэд гадаадаас захиалж, нийлүүлэх
  • Төрсөн өдөр болон бусад арга хэмжээнд очиж, хөгжөөнт тоглоом тоглуулж тоглоомоороо үйлчлэх үйлчилгээ

 

 

https://www.eastwestcenter.org/alumni/ewca-alumni-chapters/east-asia/ewca-ulaanbaatar

 

 

Манай байгууллагийн талаар илүү мэдээлэлийг доорx зүйлээс авна  уу?

Facebook: Quality Life Club UB, Mongolian Board Game Association

Утас: 80004727, 94008240

e-mail:    delgervision@gmail.com; uyangabatzogs@gmail.com

© 2021 он. qualitylife.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК