Манай Чанартай Амьдрал ТББ нь үйл ажиллагааныхаа хүрээг улам өргөжүүлэн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилгоор шинээр боловсрол зуучлалын төсөл эхлүүлээд 2 сар гаруй болж байгаа билээ. Ийнхүү бид гадаад хамтын ажиллагаагаа тэлэх зорилгоор АНУ-ын Хавай Их Сургуулийн дэргэдэх англи хэлний “Найс” хөтөлбөртэй Монголоос оюутнууд суралцуулах талаар хамтын ажиллагааны гэрээ амжилттай хийгдсэн явдалд маш их талархалтай байна.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Чанартай Амьдрал ТББ-ын гvйцэтгэх захирал Б.Уянгаа албан ёсоор гэрээнд гарын vсэг зурлаа.
Хэрэв та бүхэн АНУ-ын Хавай мужид англи хэлний бэлтгэлд суралцахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Та бүхэндээ туршлагатай, эелдэг найрсаг хамт олон туслах болно.

© 2022 он. qualitylife.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК