Чанартай амьдрал ТББ нь ХХҮЕГ-ын “Ахмад Мэргэжилтний Багийн Зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос эхлэн, ахмадуудыг ажилд зуучлах, залуу хойч үеийнхэндээ туршлагаа өвлүүлэх үйл ажиллагаанд оролцож эхэлсэн билээ.

2018 оны тухайд бид 30 сая төгрөгний урамшууллыг нийт оролцсон 39 ахмад мэргэжилтэндээ олгож, тайлангаа тушааж, үйл ажиллагаагаа төгсгөлөө. Манай энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хотоос гадна Өмнөговь, Ховд, Говь-Алтай аймгуудаас ахмадууд оролцсон.

Ахмадуудыг залуу хойч үеийнхэндээ мэдлэг, туршлагаа өвлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн энэ сайн үйлсэд биднийг дэмжин, итгэл үзүүлсэн ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын хамт олонд талархлаа илэрхийлье.

© 2021 он. qualitylife.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК